11 сар 2nd, 2009
Posted in наяннаймерэнес
No Comments »
Миний нэрийг контрабасс гэдэг. Би морин хийлтэй төстэй ч түүнээс арай том хөгжмийн зэмсэг билээ. Би ямагт оркесторын тайзны хамгийн ард суудаг. Хийл морин хийл шиг тайзны өмнө суугаад сонсогчдын алга ташилтыг авч үзээгүй. Өндөр, үзэсгэлэнтэй авиа гаргаж чаддаггүйгээс л тэр. Гэсэн ч би цөхрөөгүй. Яагаад гэвэл надад бас эрхэм чухал үүрэг байгаа. Миний үүрэг бол сопрана биш, басс өнгө гаргах юм. Басс байхад сопрана өнгө сонсголонтой болдог. Харанхуйд гэрэл илүү гэрэлтдэг шиг. Надад байгаа басс өнгөөрөө би бусад хөгжмийн зэмсгүүдтэй гайхалтай сайхнаар хосолж чадна. Танд зориулан сайхан дуу сонсгох болно.

